Events
EРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН "ENRICHMENT PROGRAM" ЗАРЛАГДЛАА.
Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Lingors - Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага, Монголын хил хязгааргүй уншигчдын холбоо, Гадаад хэлний багш нарын Зөв Тусгал холбоо хамтран улсын болон хувийн бүх ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарт зориулан "ENRICHMENT PROGRAM" зарлаж байна.
Тус хөтөлбөр 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд эхний шатанд нийт 500 багшийг өргөдлийн маягтад үндэслэн шалгаруулж уншлагын марафонд оролцуулна. Эхний шатнаас шилдэг 20 багшийг шалгаруулж EducationUSA Mongolia хөтөлбөрийн "Америкт суралцах 5 алхам" сургалтад сарын турш хамруулж Америкт боловсрол эзэмшихэд шаардлагатай бүхий л мэдээллээр хангах юм.
Хөтөлбөрт оролцсоноор дараах давуу талуудтай
- Лингорсын цахим номын санг сарын турш үнэ төлбөргүй ашиглах эрх нээгдэж, уншлагын марафонд оролцох боломжтой болно.
- Уншлагын марафонд шалгарсан 20 багш Америкт суралцах 5 алхам цогц сургалтад сарын турш хамрагдана.
- Хөтөлбөрийн хоёрдугаар шатанд амжилттай оролцсон багш нарт АНУ ЭСЯ болон зохион байгуулагч байгууллагуудын хамтарсан гэрчилгээг гардуулах болно.
Хөтөлбөрт хэрхэн бүртгүүлэх вэ?
Хөтөлбөрт бүртгүүлэхдээ өргөдлийн маягтыг заавал бөглөнө.
- Өргөдлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Дээрх өргөдлийн маягт нь асуултууд болон эссэнээс бүрдсэн болно.
Англи хэлний багш нарт зориулсан энэхүү хөтөлбөрт 2020 оны 10 сарын 11 өдрөөс өмнө амжиж бүртгүүлээрэй!
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах дугаараас лавлана уу.
MASA&EducationUSA Mongolia: 70174414
Lingors: 7505 9025
RECOMMENDED
24th of January, 2025 MASA Talk амжилттай болж өнгөрлөө (Monthly MASA Talk Successfully Held) 22nd of November, 2024 АНУ, Их Британи, Австрали, Япон, БНТурк Улсад төгсөгчдийн уулзалт болж өнгөрлөө 20th of December, 2022 Монгол дахь Америкт Төгсөгчид чууллаа 16th of November, 2022 Монголд анх удаа "МЕТАВЕРС БОЛОВСРОЛЫН ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН"-г хамтран зохион байгууллаа. © 2007 - 2026. Mongolian Association of State Alumni. All Rights Reserved.
