News
AP exam гэж юу вэ?
AP шалгалтын 3-аас дээш оноог их сургуульд заавал үзэх ёстой хичээлтэй дүйцүүлж болдгийг та мэдэх үү?
Их сургуулийн түвшний хичээлүүдийг AP хичээл гэдэг бөгөөд үүнд 38 төрлийн сэдэв буюу урлагийн түүх, хөгжмийн онол, урлаг дизайн, уран зохиол, улс төр, Европын түүх, макроэкономикс, микроэкономикс, сэтгэл судлал, АНУ-ын түүх, дэлхийн түүх, дээд математик, компьютерын ухаан, статистик, биологи, хими, физик, газарзүй зэргээс гадна Хятад, Франц, Герман, Итали, Япон, Латин, Испани хэлнүүд ч мөн багтдаг.

Дээрх хичээлүүдээс сонгон судалсан ахлах сургуулийн сурагчдын мэдлэгийг сорьдог шалгалтыг AP exams гэдэг ба уг шалгалт нь жил бүрийн 5 сард зохион байгуулагддаг. Онооны систем нь 1-5 хооронд байдгаас өнгөрсөн жил дундаж нь 3.03 байсан буюу шалгалт өгсөн сурагчдын 60-аас дээш хувь нь 3 болон түүнээс дээш оноо авчээ. Хичээл бүрийн онооны тархалттай энд дарж танилцаарай.
AP хичээл заавал үзэх шаардлагатай юу?
AP хичээл үзэлгүйгээр өөрөө бие даан бэлдээд AP шалгалт өгч болно. Хичээл бүрийн агуулгыг энд дараад харж болох ба зарим шалгалтын асуултуудыг ч үнэ төлбөргүй харах боломжтой. Мөн тухайн асуултуудад сурагчдын яаж хариулсныг жишээ болгон засаж, оноо өгөх ерөнхий системийг тайлбарласан байдаг.
AP шалгалтын онооны давуу тал:
- Их сургуулийн зарим кредитээ дүйцүүлснээр сургалтын төлбөрөө хэмнэх, өөр мэргэжлээр давхар сурах,
- Ерөнхий суурийн 100 индекстэй хичээлүүдийг үзэлгүйгээр мэргэжлийн, заавал үзэх хичээлүүдээ үзэх,
- Их сургуулиуд руу явуулах өргөдөлд хавсаргавал бусад сурагчдаас ялгарах,
- Их сургуулийн хичээлүүдээ түрүүлж судлах, эртнээс бэлдэх боломж.
AP шалгалтын оноог дүйцүүлэн тооцдог их сургуулиуд
Энд дараад, AP шалгалт эсвэл сонирхсон их сургуулиа сонгож, аль их сургуульд хэдэн оноог ямар хичээлтэй дүйцүүлэх боломжтойг хараарай.
Нийтлэл бичсэн: MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрийн дадлагажигч Б.Энхнаран
Нийтлэл хянасан: MASA болон EducationUSA Mongolia баг
Эх сурвалжууд: 1. https://bit.ly/30Nld9x 2. https://bit.ly/3C5FIMn 3. https://bit.ly/3G7f1cz
RECOMMENDED
24th of April, 2025 Join the MASA Members Community Group on Facebook! 24th of April, 2025 Америкт Төгсөгчдийн Үндэсний Долоодугаар Чуулганы Тойм Бичлэг Бэлэн Боллоо 24th of April, 2025 MASA Releases Recap Video of the Seventh National Alumni Conference 24th of January, 2025 MASA Talk амжилттай болж өнгөрлөө (Monthly MASA Talk Successfully Held) © 2007 - 2026. Mongolian Association of State Alumni. All Rights Reserved.
