Events
"EРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ENRICHMENT-III" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс, Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага болон АНУ-ын Элчин сайдын яам, Spirit of America хамтран улсын болон хувийн бүх "Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багш нарт зориулсан ENRICHMENT-III" хөтөлбөрийг 2022 онд 3 дах жилдээ зарлаж байна.
2020 онд "Үндэсний ЕБС-ийн Англи хэлний багш нарт зориулсан Enrichment-I" хөтөлбөрийг анх зохион байгуулж, нийт 500 Англи хэлний багш шалгаран хамрагдсанаас ТОП-20 багш шалгарч байсан бол 2021 онд "ЕБС-ийн Англи хэлний багш нарт зориулсан Enrichment-II" үндэсний хөтөлбөрийг зохион байгуулж Монгол улсын өнцөг булан бүрээс Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний 1000 багш оролцсоноос хөтөлбөрийн үндэсний ялагч ТОП-30 Англи хэлний багш шалгарч байсан юм. Харин 2022 онд Монгол улсын Ерөнхий Боловсролын сургуулийн Англи хэлний багш нарын дунд Enrichment-III хөтөлбөрийг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар зарлаж байна.
Enrichment-III хөтөлбөр 2 үе шаттай зохион байгуулагдана. Эхний шатанд нийт 750 Англи хэлний багшийг өргөдлийн маягтад үндэслэн шалгаруулж уншлагын марафонд оролцох эрх олгоно.
Хөтөлбөрийн үе шатууд дараах хуваарийн дагуу явагдана:
1-р шат: Энэ шат доорх 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
- Хэсэг 1: 2022 оны 6-р сарын 17-ны өдрөөс 6-р сарын 27 өдөр хүртэл нийт 10 хоногийн эрчимжүүлсэн Уншлагын Марафон
- Хэсэг 2: 2022 оны 6-р сарын 17-ны өдрөөс 7-р сарын 5 өдөр хүртэл Massive Online Open Courses (MOOCs) сургалтад хамрагдана. Тус сургалтад багш нар өөрийн тохиромжтой цагаа сонгон өгөгдсөн хугацаанд сургалтадаа хамрагдах боломжтой юм. Багш нар 1-р шатны болзлоо хангахын тулд дараах сургалтуудад заавал хамрагдсан байх ёстой. Үүнд:
- TESOL Methodology
- English for Career Development
- English for Media Literacy for Educators
2-р шат: 2022 оны 8-р сарын 15-ны өдрөөс 26 өдөр хүртэл 2 долоо хоногийн хувь хүний хөгжлийн болон "Америкт суралцах 5 алхам" эрчимжүүлсэн сургалтуудад хамруулна. Хувь хүний хөгжлийн сургалтыг Ганабелл Институцитэй хамтран зохион байгуулна.
Эхний шатнаас шилдэг 40 багшийг шалгаруулах ба 2 дугаар шатны сургалтуудад амжилттай хамрагдаж, өгөгдсөн даалгаваруудыг гүйцэтгэснээр Хөтөлбөрийн Үндэсний Ялагч ТОП-40 хүртэлх багш тодорно.
Жич: Энэхүү хөтөлбөрт 2020 оны "Үндэсний ЕБС-ийн Англи хэлний багш нарт зориулсан Enrichment-I" хөтөлбөрийн ТОП 20, 2021 онд зохион байгуулагдсан "Үндэсний ЕБС-ийн Англи хэлний багш нарт зориулсан Enrichment-II" хөтөлбөрийн ТОП 30-д шалгарсан багш нар бусдадаа боломж олгох үүднээс оролцохгүй. Харин эхний шатанд бүртгүүлж уншлагын марафонд оролцох боломжтой юм. Финалын шатанд шалгарсан багш нар English for Tourism Professionals сэдэвт MOOCs хөтөлбөрт хамрагдаж 2-р шатны шалгаруулалтад тооцуулна.
Хөтөлбөрт оролцсоноор дараах давуу талуудтай:
- Лингорсын цахим номын санг нэг сарын турш үнэ төлбөргүй ашиглах эрх нээгдэж, уншлагын марафонд оролцох боломжтой болно.
- Эхний шатнаас шалгарсан 40 багш "Америкт суралцах 5 алхам" цогц сургалтад хамрагдаж сурагчдаа дэлхийн боловсрол эзэмшихэд нь туслах цогц мэдээлэлтэй болно. Мөн хувь хүний хөгжлийн шилдэг сургалтуудыг багцлан үнэ төлбөргүй хамруулна.
- Хөтөлбөрийн хоёрдугаар шатанд амжилттай оролцсон 40 багшийн гүйцэтгэлд тулгуурлан ТОП багш нарыг шалгаруулж АНУ-ын Элчин сайдын яам болон зохион байгуулагч байгууллагуудын хамтарсан сертификат гардуулах болно.
Хөтөлбөрийн үндэсний ялагч ТОП багш нарын ШАГНАЛ:
- Топ 40 багш: Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс, Xreading цахим номын сан болон АНУ-ын Элчин Сайдын Яам, Spirit of America байгууллагын хамтарсан ТОП багшийн Сертификат, Англи хэлний стандарт шалгалтуудын хамгийн сүүлийн үеийн номын багц
- Хөтөлбөрийн нэгдүгээр шатны болзол хангасан багш нар: Лингорс байгууллагын зүгээс сертификат олгоно
- Хөтөлбөрийн нэгдүгээр шатны MOOCs сургалтанд хамрагдсан багш нар: сургалтыг амжилттай төгсмөгц "Дижитал Сертификат" хүлээн авна
Хөтөлбөрт хэрхэн бүртгүүлэх талаар:
Бүртгэлийн хугацаа 2022 оны 6-р сарын 14 өдрийн 23:59 цаг хүртэл үргэлжлэх ба та доорх холбоосоор орж амжиж бүртгүүлээрэй. Хөтөлбөрт бүртгүүлэхдээ өргөдлийн маягтыг заавал бөглөнө.
- Өргөдлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах дугаараас лавлана уу.
MASA & EducationUSA Mongolia: 70174414
Lingors: 7505 9025
RECOMMENDED
24th of January, 2025 MASA Talk амжилттай болж өнгөрлөө (Monthly MASA Talk Successfully Held) 22nd of November, 2024 АНУ, Их Британи, Австрали, Япон, БНТурк Улсад төгсөгчдийн уулзалт болж өнгөрлөө 20th of December, 2022 Монгол дахь Америкт Төгсөгчид чууллаа 16th of November, 2022 Монголд анх удаа "МЕТАВЕРС БОЛОВСРОЛЫН ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН"-г хамтран зохион байгууллаа. © 2007 - 2026. Mongolian Association of State Alumni. All Rights Reserved.
