Events
"ЕБС-ИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ENRICHMENT-2022" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ФИНАЛИСТУУД ТОДОРЛОО
Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс, Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага болон АНУ-ын Элчин сайдын яам, Spirit of America хамтран улсын болон хувийн бүх "Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багш нарт зориулсан ENRICHMENT-III" хөтөлбөрийг 2022 онд 3 дах жилдээ зохион байгуулж байна. Тус хөтөлбөрийн нэгдүгээр шатны хаалт 2022 оны 7 дугаар сарын 7-нд болж финалистуудаа зарлалаа.
Тус хөтөлбөрт Монгол орны 21 аймаг 9 дүүргээс нийт 650 ЕБС-ийн Англи хэлний багш шалгаран оролцож нэгдүгээр шатанд "Уншлагын Марафон" болон "MOOCs"-д хамрагдаж өрсөлдсөнөөс 176 багш MOOCs-ийн 2 сургалтад хамрагдаж, Уншлагын Марафоны болзол хангаж амжилттай бариандаа оржээ. Энэхүү хөтөлбөрт оролцсон нийт багш нарын 53,2% Enrichment хөтөлбөрт анх удаа хамрагдаж байгаа ба 43,5% нь 11 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай байна.
Хөтөлбөрийн нэгдүгээр шатны болзлоо хангасан нийт багш нартаа баяр хүргэе. Хөтөлбөрийн нэгдүгээр шатыг тэргүүлж финалын шатанд шалгарсан 40 багш хөтөлбөрөө үргэлжлүүлж тусгайлан бэлтгэсэн 2 долоо хоногийн сургалтад хамрагдаж сорилууд биелүүлснээр хөтөлбөрийн үндэсний ялагч ТОП багш болох боломжтой юм.
Тус хөтөлбөрийг Сүхбаатар дүүргийн Монгол 3-р сургуулийн багш Д.Амарбаясгалан манлайлсан юм.

Хөтөлбөрийн финалын шатанд шалгарсан шилдэг 40 багшийг танилцуулж байна.






































Үндэсний хөтөлбөрт нийт багш нараа манлайлсан багш нартаа баяр хүргэе!
RECOMMENDED
24th of January, 2025 MASA Talk амжилттай болж өнгөрлөө (Monthly MASA Talk Successfully Held) 22nd of November, 2024 АНУ, Их Британи, Австрали, Япон, БНТурк Улсад төгсөгчдийн уулзалт болж өнгөрлөө 20th of December, 2022 Монгол дахь Америкт Төгсөгчид чууллаа 16th of November, 2022 Монголд анх удаа "МЕТАВЕРС БОЛОВСРОЛЫН ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН"-г хамтран зохион байгууллаа. © 2007 - 2026. Mongolian Association of State Alumni. All Rights Reserved.
