Events
"АМЕРИКТ СУРАХ 5 АЛХАМ" ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо буюу MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс Америкт суралцах хүсэл мөрөөдөлтэй ба 2022, 2023 онд АНУ-ын их дээд сургуульд материалаа илгээж элсэн суралцахаар зорьж буй сурагчдад зориулан Америкт сурахтай холбоотой цогц мэдээллийг агуулсан "Америкт Суралцах 5 Алхам" 3 долоо хоногийн цахим хөтөлбөрөө зарлаж байна.
Хөтөлбөрт тавигдах шаардлагууд:
- Ахлах ангийн 11, 12 дугаар ангийн эсвэл GAP year авсан сурагч байх
- АНУ-ын их дээд сургуульд өргөдөл гаргах зорилго тавьсан байх
- 3 долоо хоногийн турш 9/22-10/13 хүртэл, долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагийн 12:00-13:30 цагийн хооронд цахимаар сургалтад хамрагдах боломжтой байх
- Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
- Хөтөлбөрийн өргөдлийн маягтыг бүрэн бөглөсөн байх
Хөтөлбөрийн өргөдлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Энэхүү хөтөлбөрт ердөө 16 сурагч шалгаруулах тул та өргөдлийн маягтыг анхааралтай уншиж, үнэн зөв бүрэн бөглөх шаардлагатайг анхаарна уу.
Танд амжилт хүсье!
Лавлах утас: 70174414
RECOMMENDED
24th of January, 2025 MASA Talk амжилттай болж өнгөрлөө (Monthly MASA Talk Successfully Held) 22nd of November, 2024 АНУ, Их Британи, Австрали, Япон, БНТурк Улсад төгсөгчдийн уулзалт болж өнгөрлөө 20th of December, 2022 Монгол дахь Америкт Төгсөгчид чууллаа 16th of November, 2022 Монголд анх удаа "МЕТАВЕРС БОЛОВСРОЛЫН ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН"-г хамтран зохион байгууллаа. © 2007 - 2026. Mongolian Association of State Alumni. All Rights Reserved.
