MASA ← News

News

Тэтгэлгийн мэдээлэл: Bellevue college

2021-2022 оны хичээлийн жилд нийт 192 оюутанд $400,000-ын тэтгэлэг олгосон Bellevue college-ын тэтгэлгийн сан нь энэ хичээлийн жилд зориулсан тэтгэлгээ зарлалаа.

Тэтгэлэгт тэнцсэн оюутнуудад $1,000-$3,000 хүртэлх тэтгэлэг олгоно. Тэтгэлгийг зөвхөн Bellevue college дотроо буюу сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, сургуулийн номын дэлгүүрээс ном худалдан авах зэрэгт ашиглах боломжтой. 

Тэтгэлгийн материал хүлээж авах хугацаа:

2022 оны 3 сарын 7, 23:59 цаг

Тэтгэлгийн шаардлага:

  • Bellevue College-д өргөдлөө явуулах гэж буй эсвэл Bellevue College-ын оюутан байх.
  • Ахлах сургууль эсвэл коллеж дахь нийт суралцсан хугацааны голч 2.00-оос доошгүй байх.
  • 1 семестерт 12-оос доошгүй кредит судалсан байх.

Бүрдүүлэх материал:

Онлайнаар өргөдлөө илгээхээс гадна дүнгийн тодорхойлолт, тодорхойлсон захидал шуудангаар илгээх шаардлагатай.

  • Дүнгийн тодорхойлолт. 2021 оны намрын дүн болон нийт суралцсан хугацааны голч дүнг багтаасан байх шаардлагатай.
  • Тодорхойлох захидал. Тодорхойлох захидал илгээх хүн нь цахимаар өөрөө илгээнэ. 

Нэмэлт бүрдүүлэх материал:

Тэтгэлэг бүрийн шалгуураас хамааран өөр нэмэлт бичиг баримт буюу эсээ, тодорхойлох захидал шаардлагатай бол Bellevue College-ээс холбогдоно. 

Өргөдлөө явуулах заавар болон тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу. 


RECOMMENDED

24th of April, 2025 Join the MASA Members Community Group on Facebook! 24th of April, 2025 Америкт Төгсөгчдийн Үндэсний Долоодугаар Чуулганы Тойм Бичлэг Бэлэн Боллоо 24th of April, 2025 MASA Releases Recap Video of the Seventh National Alumni Conference 24th of January, 2025 MASA Talk амжилттай болж өнгөрлөө (Monthly MASA Talk Successfully Held) © 2007 - 2026. Mongolian Association of State Alumni. All Rights Reserved.

Archived from masa.org.mn/article/tetgelgiin-medeelel-bellevue-college before the previous website was retired.